Тавтай морилно уу!

Зайны сургалт

2012-04-03, 10:32

титэм үг


Эртний Грекийн домогт уран илтгэгч Демосфен “Юунд ч алдахгүй байх нь гагцхүү Бурханы шинж чанар” гэж хоёрдмол утгагүйгээр хэлжээ. Хүн, бурхан биш болохоор үг хэл, үйл ажиллагаа, ер нь юм юмандаа зүйл зүйлийн алдаа гаргах нь заяамал тавилан. Яавал бага алдах вэ? Яаж алдаагаа давтахгүй байх вэ? гэдэг нь хүн бүрийн өдрийн бодол, шөнийн зүүд биш юмаа гэхэд зайлшгүй бодож явах зүйл мөнөөс мөн. Хүн бүрт эрхбиш нэр төр гэдэг юм байдаг болохоор алхам бүртээ алдаж, алдааны шавар балчигт хутгалдан суухыг хэн ч хүсэхгүй мэдээж. Тэгсэн хэрнээ хувь заяаны төөргөөр алдаанаас эгнэгт ангид байх нь өдрийн од, шөнийн солонго мэт ховор. Хүн өөрийгөө байгаагаасаа илүү дөвийлгөн үнэлэх хэрэггүй. Биеэ хэтрүүлэн үнэлвээс бардам давилуун зангаас үүдэлтэй алдааны намагт гүн шигдэнэ. Тэрчлэн өөрийгөө дутуу үнэлж, мөнхөд сэтгэл дундуур, толгой гудайн явах ч хэрэггүй. Өөрийгөө дутуу үнэлвээс нунж дорой, гутрал гунигаас үүдэлтэй алдааны бохир суваг шуудуу руу палхийтэл ойчно. “Чи өөрийгөө байгаагаасаа илүү, эсвэл дутуу үнэлвэл аль аль нь том алдаа болдог”-ийг санаж яв. Гэнэн хонгор насны гэм хор багатай алдааг дайралгүй, тойрч гарсан хүн ховор биз ээ. Хүн санаатай болон санамсаргүй алдаа гаргадаг. Санаатайгаар алдаа гаргаж, ажил амьдралаа түйвээх мунхаг дотортон харамсалтай нь цөөнгүй байсаар байна. Хүмүүсийн санамсаргүй алдсан алдааг тоолж болдогсон бол толгойтой үсний тооноос давах байх. Хэнэггүй зангаас болж алдах нь хэтэрхий олон, харамсмаар их. Нэрэлхүү зангаас болж алдах нь тийм ч цөөнгүй. Хүн нэгэнт алдах тавилантай бүтээгдсэн болохоор заавал алдаж эндэж байх ёстой мэтээр сэтгэж, алдаагаа өнгөлөн далдалж, өмгөөлөн хаацайлах нь ухаантай хүний шинж биш. “Хүн бүр алдаж болно, гагцхүү ухаан муутай хүн л алдаатайгаа зууралддаг”. Алдаж эндвэл алдаагаа хүлээн зөвшөөрөх сэтгэлийн тэнхээтэй байх хэрэгтэй. “Бүх хүмүүс алдаа хийдэг, харин аугаа их хүмүүс алдаагаа хүлээдэг” гэсэн үг бий. Аугаа их хүмүүсийн жишиг зиндаанд ойртон дөхөхийн тулд алдаагаа хүлээж сур. Залуус та нар том бага гэлтгүй аль ч ажлыг сайтар бодож, тунгааж, төлөвлөж байж эхлэх хэрэгтэй. Бэлтгэлийг хангаагүй, яаруу сандруу эхэлсэн ажил үйл бүхэнтэй хамт алдааны хорт үр хогийн ургамал мэт цацагдаж байдгийг мэд. Тархи толгойдоо олон талаас нь сайтар бодож тунгаасан ажил алдаа мадаг багатай. Ер нь “Бага боддог хүн их алддаг” гэдгийг санаж явцгаа. Бидний өвөг дээдэс “хэрээ мэдэж, бяраа таньж” байхыг сургамжлан захисан нь гүн гүнзгий утга учиртай. Хэрээс хэтэрсэн зүйлтэй зууралдвал томоос том алдах бэлтгэлээ базаалаа гэсэн үг. “Хэрээ мэдэхгүй илүү авирлах нь хамгийн том алдаа” гэж мэргэд сургасныг санаж явахад илүүдэхгүй. Алдаанаас айгаад, бэргээд суугаад байвал ямар ч ажил бүтэхгүй. Гэхдээ алдахын тулд зориглох хэрэггүй. Нэг алдана, хоёр алдана, гуравдахиа ононо гэж хөөрцөглөх нь зоригтой золбоотой хүний үйлдэл биш, бодлогогүй, болчимгүй хүний л хийдэл. Гарч болох эрсдэлийг урьдчилан тооцож сурах нь алдаа гаргахгүй буюу хамгийн бага алдаж ажлаа амжуулах шалгарсан арга. Өөрийгөө алдаа эндэгдэлгүй хүн гэж сайрхан бодох тусам санамж сэрэмж буурч, алдах магадлал ихэсч байдгийг тооцоорой. Хүн алдаж болно. Хэн ч алдаанаас бүрэн хамгаалагдах ид шидийг олоогүй. Алдсан алдааг давтахгүй байх нь л бүхнээс чухал. Алдааг давтахгүйн тулд түүнийг сайн санах хэрэгтэй. Өчигдөрийн алдаагаа санаж, ухаарч чадсан хүн өнөөдрийн болон маргаашийн алдаанаас зайлсхийж дөнгөнө. Аливаа алдааг жижиг гэлтгүй газар авахуулалгүй засч байх нь дахин алдахгүй байх дархлааг чинь сайжруулна.

Илгээх | 127 хүн уншсан | Бичсэн: uragshaa

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл (0) | :

Шинэ нийтлэлүүд

tsahim3

Wordpad 5 View more PowerPoint from Tumurhuyag ...

tect 8-r angi

8 r angi View more presentations from Tumurhuyag ...

tsahim 2

Zurag bolobsruulah View more PowerPoint from Tumurhuyag ...

tsahim

Naraa View more presentations from Tumurhuyag ...

тест

1. Microsoft PowerPoint програмын үүрэг зориулалтыг нэрлэ. a)Хэвлэлийн эх бэлтгэнэ b)илтгэл,танил...

зөвлөмж

Багшийн сургалтын блогт тавигдах шаардлага: 1. Бичлэгийн төрөл, ангилалтай байх 2. Блогийн...

титэм үг

Эртний Грекийн домогт уран илтгэгч Демосфен “Юунд ч алдахгүй байх нь гагцхүү Бурханы шинж чанар” гэж...

гэрийн даалгавар

 ...

medeelel

                &nbs...

гэрийн даалгавар

/home/bagsh10/Documents/WINDOWS_7___FON_OORCHLOH_HICHEEL.flv...

Tsahim hicheel bichleg

...

Шинэ сэтгэгдлүүд

Хэрэгцээт сайтууд

Тоолуур

Та миний 22815 дахь зочин боллоо. Баярлалаа :-)



:-)
 
xaax